
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Заамар суманд нутгийн захиргааны 10 байгууллага төрийн үйлчилгээ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс үзүүлж буй зүрх судас, зүрхний бичлэг, ЭХО, мэдрэл-сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэж байна.
Мөн Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр 14:00 цагаас Соёлын төвд иргэдтэй уулзах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.