
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 9,036 хүүхдийг тус урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөж байна.
🔎 Тус үзлэгт хүүхдийн өсөлт, хөгжил, бие физиологийн шилжилтийн чухал үе болох 36 сар, 6, 11, 15 насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн.
🧠 Үзлэгийн хүрээнд:
▫️ Хүүхдийн хөгжлийн МОРБАС үнэлгээ
▫️ Аутизмын эрт илрүүлэг
▫️ Нурууны муруйлт
▫️Хавтгай тавхайн үнэлгээ
▫️ Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг зэрэг эрүүл мэндийн цогц үзлэг, үнэлгээг хийх юм.
👨⚕️🧑⚕️Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг өвчин хүндэрсэн хойно нь эмчлэхээс илүүтэй эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон ажиллах нь өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой юм. Өнөөдрөөс ЕБС-ийн үзлэг эхэллээ.