
Хүүхэд, өсвөр үеийнхнийг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилгоор Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Багахангай дүүргийн ЗДТГ, дүүргийн Эрүүл мэндийн төв, хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээний 4-5 ангийн төрөлд 🏆🥇🥈Тэргүүн байр 94-р сургуулийн 4а ангийн "Инээмсгэлдэг шүд" баг, Дэд байр 94-р сургуулийн 5а ангийн "Dental heroes" баг шалгарлаа. Харин 6-7 ангийн төрөлд 🏆🥇🥈Тэргүүн байр 91-р сургуулийг 7б ангийн "Смайл" баг, Дэд байр 94-р сургуулийн 7а ангийн "Гялалзсан шүд" баг шалгарсан бол Шилдэг Зохион байгуулалттай багаар 91-р сургуулийн 7а анги, Шилдэг зохион байгууллалттай ангиар 91-р сургуулийн 4б анги Шилдэг сурагчид шалгарлаа. Мөн шилдэг сурагчидаар 94сургуулийн 4а анги Б.Билэгт 94-р сургуулийн 5а А.Эрдэнэоюу 94-р сургуулийн 6а Ц.Наранжаргал 91-р сургуулийн 7б анги А.Бөртэ нар тус тус шалгарав.