
🔰 СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудад охидын эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, өөрийгөө хайрлах, хувь хүний хөгжлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд охидод өөрийн үнэ цэнийг танин мэдэх, эрхээ мэддэг байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ нүүр болон үс арчилгаа, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
Охид бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, үзэл бодол, авьяас чадвартай. Тэдний дуу хоолойг сонсож, сонголтыг нь хүндэтгэн, сурч хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох тэгш боломжийг бүрдүүлэх нь гэр бүл, сургууль, нийгмийн хамтын үүрэг юм.