
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахмад ажилтан Бунийн Лхамсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа.
Б.Лхамсүрэн нь улсад 40 гаруй жил тасралтгүй ажиллаж буй төрийн захиргааны ахмад ажилтан бөгөөд 2021 оноос тус газрын Замын-Үүд сум хариуцсан захиалагчийн хяналтын инженерээр ажиллаж байна.
Салбарынхаа хөгжилд олон жил үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласныг төр засаг өндрөөр үнэлж, энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртээсэн нь Таны төдийгүй тус байгууллага хамт олны бахархал юм. Танд төрийн дээд шагнал хүртсэнд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.