
🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор “Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг”-ийг 2026 оны IV улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын дагуу улсын үзлэгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн улсын үзлэгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 37 төрийн архивыг хамруулж,архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, бодлого, стандарт, журам, арга зүйн баримт бичгийн хэрэгжилт, архивын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэхарга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллалаа.
Тус ажлын хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзан цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч, санал солилцлоо.