
✅ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3882 дугаар шийдвэрээр тэтгэлэг төлөгч Б.Б -гээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэтгэлэг авагч Т.О-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй хүүхдийн тэтгэлгийг 01 жил 09 сарын хугацаанд төлөөгүй болохыг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Б -гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох материалыг харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 21304 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Б-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.
⚖️ Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Хүүхдийн тэтгэлэг нь хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн төлбөр бөгөөд шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх нь тэтгэлэг төлөгчийн үүрэг юм.
БАНКНЫ ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГАЗАР