
✅ “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дүүргийн Засаг даргын 2026 оны А/172 дугаар захирамжаар байгуулагдсан 28 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдлаа.
Хуралд Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож хүүхэд, иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, арилгах, таслан зогсоох, бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
🔰 “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллага, иргэн, олон нийтийн хамтын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй. Хүүхдийн төлөө хэлсэн “ЗА” бүрийг бодит үйл хэрэг болгоё!