
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын улирлын мод тарих арга хэмжээ Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.
✅ Арга хэмжээг Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар нээж, үг хэллээ.
✅ Мод тарих арга хэмжээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Европын Холбоо, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Кувейт, Казахстан, Куба, Киргиз, Америкийн Нэгдсэн Улс, Болгар, Канад, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Франц Улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид болон НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
✅ Өнөөдрийн мод тарих арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд нийт 1,400 ширхэг мод тарьж байна. Энэхүү арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчид болон орон нутгийн хамтын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
🌿 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ой, модны нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.