
✅ “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт, нөлөөллийн арга хэмжээг дүүргийн Политехникийн коллеж болон Голомт сургуулийн нийт 440 хүүхэд, 81 багш, ажилтныг хамруулан зохион байгууллаа.
✅ Нээлтийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул болон холбогдох албаны төлөөлөл, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын алба хаагчид оролцож, хүүхдэд аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхэд байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
✅ Энэхүү арга хэмжээ нь уламжлалт лекцээс илүүтэй тоглоом, багийн сорил, өртөөчилсөн үйл ажиллагаа зэрэг хүүхдийн оролцоонд суурилсан сонирхолтой хэлбэрээр явагдсан бөгөөд хүүхдүүдэд багаар ажиллах, эерэг харилцааг эрхэмлэх, дээрэлхэлтийн эсрэг зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд багш, ажилтнуудад хүүхэд хамгаалал, цахим орчны эрсдэл болон хүүхэдтэй ажиллах хөгжөөнт арга зүйн сургалт, хэлэлцүүлгийг хамтад нь зохион байгуулснаараа онцлог юм.