
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний дагуу хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийг хууль бусаар ашиглах, ан агнах, ан амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар худалдах, хадгалах, тээвэрлэх үйлдлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг Мөнххайрхан суманд зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн ахлах мэргэжилтэн, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Д.Лхагвацэрэн, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч А.Ганцоож, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Болдбаатар нар галт зэвсэг эзэмшигчид болон иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулав.
Иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, дараах саналуудыг хүлээн авлаа. Үүнд:
Мөн цоохор ирвэсийн тоо толгой нэмэгдэж, малчдын мал сүрэгт халдах тохиолдол олширч байгааг дурдаад, уг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллахыг хүсэв.