
Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, хууль бус шаардлага, хүнд суртлыг бууруулах зорилгоор "Зөвшөөрлийн шинэчлэл ба Хуулийн хэрэгжилт" хэлэлцүүлгийг Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран зохион байгууллаа. /2026.10.12/
Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайд С.Даваасүрэн, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Бригадын генерал О.Ганбат болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, холбогдох албан тушаалтан нар оролцсон.
Хэлэлцүүлэгт Эдийн засаг хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Булгантамир, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Санхүү мэдээлэл, технологийн төвийн Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Наранбаатар дарга нар мэдээлэл танилцууллаа.
Арга хэмжээ нь төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, иргэн хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, ил тодоор хүргэж, зөвшөөрөл мэдэгдлийн тогтолцооны шинэчлэлийг бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлж, бизнес эрхлэгч нарт ээлтэй, хариуцлагатай орчныг бүрдүүлэхэд оршино.