
Уг арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан, аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран нар оролцож “Тэрбум мод тарих өдөр”-ийг албан ёсоор нээж үг хэллээ.
Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг аймагт гардуулж өглөө. Мод тарих өдрийн нээлтийн үйл ажиллагаанд 75 аж ахуйн нэгж, албан байгууллагын 2500 гаруй албан хаагч оролцож Алтай хотын төвд 21 байршил талбайд нийт 14000 ширхэг модыг хуваарийн дагуу тарьж ургуулах ажлыг зохион байгууллаа.
Ногоон Алтайг хамтдаа бүтээе