
"Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтан"-ы мэргэжлийн сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 09-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд танхимаар зохион байгуулна.
Сургалтад 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар, доорх зааврын дагуу бүртгүүлнэ үү.
Суралцагчийн тоо хязгаартайг анхаарна уу.
СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
1.Архивын ерөнхий газрын surgalt@archives.gov.mn цахим шуудангийн хаягаар зөвхөн өөрийн цахим шуудангаас дараах мэдээллийг илгээнэ. Үүнд:
-Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа - (emongolia);
-Ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
-Төлбөр төлсөн баримтын хуулбар;
-Суралцагчийн утасны дугаар.
2.Сургалтын төлбөрийг (250,000₮) Төрийн сан банк дахь Архивын ерөнхий газрын 100900012008 (регистр 9087389) дансанд хийнэ.
3.Төлбөрийн гүйлгээний утга дээр: Суралцагчийн овог, нэр, утасны дугаарыг тодорхой бичнэ. Жишээ нь:
Утга: Батын Халиун , 9988**** , 1.5 - сургалтын төлбөр
Сургалтын төлбөр төлөөгүй буюу цахим шуудангаар төлбөрийн хуулбар илгээгээгүй тохиолдолд сургалтад бүртгэх боломжгүйг анхаарна уу. Суралцагчийн тоо хязгаартай тул шаардлага хангасан хүсэлтийг бүртгэнэ.
Жич: Сургалтын төлбөрийг байгууллагаас төлөх бол Архивын ерөнхий газрын Санхүү, аж ахуйн хэлтсээс сургалтын төлбөрийн нэхэмжлэх үүсгүүлж, бүртгэл дуусахаас өмнө төлбөрөө шилжүүлж, бүртгүүлнэ үү.
Санхүүтэй холбогдох утас: 7700-2098.
4.Дээрх шаардлагыг хангасан суралцагчдад цахим шуудангаар хариу мэдэгдэнэ. Сургалттай холбоотой асуудлаар 7700-2055 дугаараас асууж тодруулахыг хүсье."Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтан"-ы мэргэшлийн сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд танхимаар зохион байгуулна.
Сургалтад 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар, доорх зааврын дагуу бүртгүүлнэ үү.
Суралцагчийн тоо хязгаартайг анхаарна уу.
СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
1.Архивын ерөнхий газрын surgalt@archives.gov.mn цахим шуудангийн хаягаар зөвхөн өөрийн цахим шуудангаас дараах мэдээллийг илгээнэ. Үүнд:
• -Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа - (emongolia);
• -Ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
• -Төлбөр төлсөн баримтын хуулбар;
• -Суралцагчийн утасны дугаар.
2.Сургалтын төлбөрийг (250,000₮) Төрийн сан банк дахь Архивын ерөнхий газрын 100900012008 (регистр 9087389) дансанд хийнэ.
3.Төлбөрийн гүйлгээний утга дээр: Суралцагчийн овог, нэр, утасны дугаарыг тодорхой бичнэ. Жишээ нь:
Утга: Батын Халиун , 9988**** , 1.5 - сургалтын төлбөр
Сургалтын төлбөр төлөөгүй буюу цахим шуудангаар төлбөрийн хуулбар илгээгээгүй тохиолдолд сургалтад бүртгэх боломжгүйг анхаарна уу. Суралцагчийн тоо хязгаартай тул шаардлага хангасан хүсэлтийг бүртгэнэ.
Жич: Сургалтын төлбөрийг байгууллагаас төлөх бол Архивын ерөнхий газрын Санхүү, аж ахуйн хэлтсээс сургалтын төлбөрийн нэхэмжлэх үүсгүүлж, бүртгэл дуусахаас өмнө төлбөрөө шилжүүлж, бүртгүүлнэ үү.
Санхүүтэй холбогдох утас: 7700-2098.
4.Дээрх шаардлагыг хангасан суралцагчдад цахим шуудангаар хариу мэдэгдэнэ. Сургалттай холбоотой асуудлаар 7700-2055 дугаараас асууж тодруулахыг хүсье.