“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
мэдээ•2026-10-12 09:10•0• Админ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсийн албан хаагчид 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Түргэний голын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.Мод тарих нь цөлжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй арга бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон орчин өвлүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.