
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй “Алтан намар – Мод тарих улирал” аяныг тохиолдуулан өнөөдөр /2026.10.11/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 152 алба хаагч гэр бүлийн гишүүдийн хамт Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд нийт 3,105 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжихийн зэрэгцээ үр хүүхэд, хойч үедээ эрүүл, ээлтэй орчин үлдээхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Өнөөдөр тарьсан мод бүр маргаашийн цэвэр агаар, ирээдүй хойч үеийнхний маань амьдрах эрүүл орчны эхлэл билээ.