
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын гарааны бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, технологид суурилсан бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжлийн менторинг, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
👥 ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Хөтөлбөрт Монгол Улсад гарааны бизнес эрхэлж буй болон бизнесээ эхлүүлэхээр бэлтгэж буй, Монгол захиралтай нийт 10 стартап, байгууллагыг сонгон шалгаруулж хамруулна.
Технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, бизнесийн загвараа сайжруулах, зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой гарааны бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой.
📋 ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
📅 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх хурдасгуур хөтөлбөр нь дараах гурван үе шаттай хэрэгжинэ.
🚀 1-р үе шат – Нээлт, сургалт (Kick-off Day): 2026.10.18
Оролцогч стартапуудын бизнесийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, технологид суурилсан бизнес хөгжүүлэх ахисан түвшний сургалт, зөвлөгөө зохион байгуулна.
💡 2-р үе шат – Менторинг, зөвлөх үйлчилгээ: 2026.10.18–11.24
БНСУ-ын болон бусад мэргэжлийн менторуудын дэмжлэгтэйгээр оролцогчид бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийн стратеги, хөрөнгө оруулалтын бэлтгэлээ сайжруулна.
🏆 3-р үе шат – Эцсийн танилцуулга (Demo Day): 2026.11.24
Оролцогч стартапууд хөгжүүлсэн бизнесийн шийдэл, өсөлтийн боломжоо хөрөнгө оруулагчид, бизнесийн экосистемийн төлөөлөлд танилцуулж, шилдэг компаниудыг шалгаруулна.
🎯 ОРОЛЦОГЧДОД ЯМАР БОЛОМЖ ОЛГОХ ВЭ?
🇰🇷 БНСУ-ын стартап бизнесийг хурдасгах туршлага, аргачлалаас суралцах;
📚 Технологийн бизнес хөгжүүлэлтийн ахисан түвшний сургалтад хамрагдах;
🤝 Мэргэжлийн менторуудаас бизнесийн хэрэгцээнд тохирсон зөвлөгөө авах;
💡 Бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийн стратегиа сайжруулах;
📈 Хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулах ур чадвар, бэлтгэлээ нэмэгдүүлэх;
🌐 Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоох.
📝 БҮРТГЭЛ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
⏳ Бүртгэл хаах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 12
📢 Сонгон шалгаруулалтын хариу: 2026 оны 10 дугаар сарын 13
🏢 Хамрагдах стартапын тоо: 10
📅 Хөтөлбөрийн хугацаа: 2026.10.18–11.24
🆓 Бүртгэл: Үнэгүй
🔗 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScKa2XDlw70rvDtpRX2U2I-eLblYhkZthJYLsytSUh5kscFPA/viewform
Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага бүртэй тусад нь холбогдож мэдэгдэнэ.
📞 ХОЛБОО БАРИХ
☎️ Утас: 90191941, 80308037, 70111291
📧 Цахим шуудан: ubstartuptown@gmail.com
🚀 Бизнесээ дараагийн түвшинд хөгжүүлэх боломжийг бүү алдаарай!
⏰ БҮРТГЭЛ ХААГДАХАД ЕРДӨӨ 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ!
Мэргэжлийн менторуудын дэмжлэгтэйгээр бизнесийн өсөлтийн шинэ боломжийг нээхийг хүсэж буй гарааны бизнес эрхлэгч та бүхнийг “SPRINT – UB Startup Town хурдасгуур хөтөлбөрт амжиж бүртгүүлэхийг урьж байна.