
Дорноговь аймгийн түүхт 95 жилийн ойн баяр наадам, Үндэсний их сурын өсвөрийн харвуул харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, 2 насны ангиллаар нийт 64 өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож, 12д ангийн сурагч Т.Аззаяа тэргүүлэн, “Аймгийн Идэр Мэргэн” хүндэт цол хүртлээ. 🏆🏹
Мөн:
🥉 11а ангийн сурагч Лхагва-Очир – 3-р байр
🥉 11в ангийн сурагч Маналжингоо – 4-р байр
🥉 10а ангийн сурагч Энхнаран – 5-р байр
🥉 9б ангийн сурагч Гэрэлт-Од – хүрэл медаль
🥉 9б ангийн сурагч Пүрэв-Очир – хүрэл медаль тус тус хүртэж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө.
Уламжлалт өв соёл, үндэсний спортын гайхамшигт өвийг түгээн дэлгэрүүлж, цэц мэргэнээ сорин амжилт гаргасан нийт харваачдадаа халуун баяр хүргэе! See less