
2026 оны 10 дугаар сарын 13-наас 17-ныг дуусталх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 14-нд нутгийн төв, Хангайн уулсаар, 15, 16-нд нутгийн хойд, төв, Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс секундэд 5-10 метр, 13, 14, 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8..-13 градус, говь талын нутгаар -2...-7 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутгаар -2...+3 градус, говь талын нутгаар +5...+10 градус, бусад +2...+7 градус дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.