
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аян, Залуучуудын сарын аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "We Can" өдөрлөг арга хэмжээг 10 дугаар сарын 09-нд Эрдэнэт спорт амралтын хүрээлэнд спортын 4 төрлөөр амжилттай зохион байгуулж 13 сургуулийн 320 гаруй тамирчин оролцлоо.
Арга хэмжээний үеэр БТСГ-ын "Нээлттэй хаалга"-ны өдрийг зохион байгуулж тэмцээнд оролцож байгаа багш, сурагч, хөгжөөн дэмжигч нарт байгууллагын танилцуулга, спортын төрлүүдийн секц дугуйлангийн танилцуулгыг сурталчилж ажиллалаа. Тэмцээнийг аймгийн Худалдаа Хөгжлийн банкны хамт олон багш, тамирчдад гарын бэлэг гардуулж ирсэн олныг баярлууллаа.
Тэмцээний төрлүүдийн нийлбэр дүнгээр:
1-р байр Б.Дунгаамаа, Д.Энхцэцэг багштай 5-р сургууль,
2-р байр П.Отгонцэцэг багштай 20-р сургууль,
3-р байр Н.Баттөр багштай 1-р сургуулийн баг тамирчид эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан аймгийн Модон барилдааны холбооны тэргүүн Б.Даариймаа, Гар дээр суниалтын холбооны нарийн бичиг Т.Уртнасан нартаа талархал илэрхийлье. Мөн баг тамирчдаа идэвхтэй оролцуулсан 1, 2, 3, 4, 5, 7, 8, 15, 16, 17, 20, Ирээдүйн одод, Уран эгшиг сургуулийн багш нартаа, амжилттай хамрагдсан тамирчдадаа баярлалаа❤️