
Монгол Улсын Ерөнхийлөгч "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөнийг 2021 онд зарласнаас хойш аймгийн хэмжээнд 2022-2025 онд 5,9 сая ширхэг мод тарьж, 88.99 хвийн ургалттай ургуулжээ.
Төрийн албан хаагчид өнгөрсөн 5 жилийн хугацаанд Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Сархиа уул, Тарлан толгой зэрэг хэд хэдэн байршилд 33 мянга гаруй ширхэг мод тарьж, 90,12 хувийн ургалттай байна. Тарьсан модны өндрийн дээд хэмжээ 1.7м, дундаж нь 1.4м хүрчээ.
Энэ оны намрын мод тарилтаар төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшил хамтран 184 мянган ширхэг мод тарина.
"Тэрбум" мод үндэнсний хөдөлгөөн, "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрт нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж буй хүн бүхэнд талархал илэрхийлье.
БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ