Монгол улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон ЗГХХГ-ын газар, хэлтсийн дарга нар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлгийг таван бүлэг сэдвээр зохион байгууллаа.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд энэ онд “Зөвшөөрлийн тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Хуулийн хэрэгжилтийн явцад ямар асуудал гарч байна, шийдэл нь хаана байна, үр дүн гарч байгаа эсэх дээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хяналт тавьж ажиллах, шаардлагатай бол хяналт шалгалт хийх, хуулийн байгууллагад шилжүүлэх эрх үүрэгтэй ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Эрчим хүчний яаманд нийтлэг гарч буй дараах асуудлуудаар нэгдсэн тоон мэдээлэл танилцуулж, зөвлөмж хүргүүллээ.
1. Эрчим хүчний салбартай холбоотой ирж буй өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж, иргэдэд болон Засгийн газарт үнэн зөв, нээлттэй мэдээлж ажиллах;
2. Шийдвэрлэсэн ажлуудын үр дүнг тодорхой тайлагнах;
3. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар;
4. Зөвшөөрлийн тухай хуулийг мөрдөж ажиллах, тодруулбал: Шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоодууд шилжүүлэх, хугацааг тайлагнах;
5. Эрчим хүчний салбарт хийгдэж буй зарим томилгоо шаардлага хангаж байгаа эсэхийг эргэж харах;
6. Монгол улсын Засгийн газраас баталсан Хөгжлийн бодлогын баримт бичигт тулгуурлаж яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, үр дүнгээ тайлагнах, явцын дунд өөрчлөлт орсон бол ЭЗХЯ-нд мэдэгдэж гүйцэтгэлээ өөрчлүүлэх;
7. Салбарын хэмжээнд удаан хугацаанд үргэжилж буй томоохон төслүүдийн процессыг биш гүйцэтгэлийг тайлагнах;
8. Эрчим хүчний салбарын өр төлбөр, санхүүгийн асуудлыг цэгцлэх;
9. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн худалдан авалт, гэрээ, удаашралтай байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийж, тайлагнах;
10. Төрийн захиргааны төв байгууллагын хуулиар хүлээсэн 315 нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх, яамны стратегийн хөтөлбөрт тусгах;
11. Төрийн үйлчилгээний цахимжилт, Кибер аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа зэргээр Эрчим хүчний салбарт үүссэн асуудлуудыг гомдол санал, сэтгэл ханамжийн судалгаа, тайланд үндэслэн хийсэн үнэлгээ, мониторинг, шинжилгээний дүнг дэлгэрэнгүй танилцуулж, засаж, сайжруулах талаар зөвлөмж өглөө.