
Тус арга хэмжээнд 200 гаруй охид оролцож, охидын хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, үерхэл нөхөрлөл, оролцоо манлайллын талаар мэдлэг, мэдээлэл авлаа.
Энэхүү арга хэмжээ нь өсвөр насны охидыг өөрийгөө хайрлах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлох, ирээдүйгээ итгэл дүүрэн бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.