
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан “Орчин үеийн дижитал технологи ба хиймэл оюуны хэрэгслүүдийг төрийн албанд үр ашигтай ашиглах нь” сэдэвт сургалт 2026 оны 10 дугаар сарын 5–6-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай болж өнгөрлөө.
Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын холбогдох албан тушаалтнуудад зориулсан уг сургалтад манай Байгаль орчны газраас 2 мэргэжилтэн хамрагдаж, дижитал шийдэл, хиймэл оюуны ахисан шатны туршлагаас суралцлаа.
Сургалтын хүрээнд:
Орчин үеийн дижитал технологийн хөгжил, хэрэглээ,
Дижитал засаглалын бодлого, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт,
Кибер аюулгүй байдал, цахим ёс зүй,
Хиймэл оюуны хэрэгслүүдийг төрийн болон байгаль орчны салбарын үйл ажиллагаанд үр ашигтай, аюулгүй, хууль тогтоомжид нийцүүлэн ашиглах арга зүйн талаар мэдлэг олгосон юм.
Сургалтыг Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Ганцэцэг, Мэдээллийн технологийн албаны дарга М.Хурмет нар удирдан явууллаа.
Энэхүү сургалтад хамрагдсанаар манай байгууллагын албан хаагчдын дижитал ур чадвар дээшилж, байгаль орчны салбарын цахим шилжилт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт болон иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.