
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны ажлын хэсгийн хурлыг аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд аймгийн “Үйлдвэрчний эвлэлийн холбоо”, “Ажил олгогч эзэд”-ийн холбооны төлөөлөл 15 хүн оролцож, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт, хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж, 2026-2028 оны төслийн талаар хэлэлцэв.