
Энэ хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байгаа нь Хөшигийн хөндийн бүсийн хөгжил, тээвэр ложистикийн шинэ тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой.
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХӨГЖИЛ БА ХҮННҮ ХОТ
Төмөр замын шинэ сүлжээ бий болсноор Хөшигийн хөндийн бүсийн хөгжил эрчимжиж, Хүннү Хотод амьдрах, ажиллах, бизнес эрхлэх орчныг бүрдүүлэхэд чухал суурь тавигдана.
АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВРИЙГ ХОТЫН ТӨВӨӨС ГАРГАНА
Төмөр зам ашиглалтад орсноор 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй байх боломж бүрдэнэ.
ТҮГЖРЭЛИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛНА
Улаанбаатар хотын төмөр замын гармуудын хаалтаас шалтгаалан авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 144 минут саатдаг.
Шинэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор гармын хаалтын хугацаа 21–120 минутаар буурч, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ
Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажилд 1,100 гаруй хүн, 700 орчим техник ажиллаж байна.
Эхний ээлжийн 87 км төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, төслийн хүрээнд нийт 1,279 урт метр гүүрэн байгууламж баригдсан бөгөөд уг ажлыг үндэсний 5 консорциум амжилттай гүйцэтгэж дуусжээ.