
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Улаанбаатар–Чойр чиглэлийн 0101 дугаартай авто замын дагуу, Багахангай–Булагтай чиглэлийн авто замын 3 дугаар километрийн 1 дүгээр зуутад байрлах төмөр замын гарамд 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09:00–17:00 цагийн хооронд засвар, үйлчилгээний ажил хийгдэнэ.
Мөн Хангай–Багахангай чиглэлийн авто замын 508 дугаар километрийн гарам буюу дүүргийн 1, 2 дугаар хороог холбосон төмөр замын гарамд 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00–15:00 цагийн хооронд засвар, үйлчилгээний ажил хийгдэхтэй холбогдуулан тухайн хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийнэ.
Иймд 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00–15:00 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээний маршрутад дараах зохицуулалт хийгдэнэ. Үүнд:
• Нийтийн тээврийн автобус дүүргийн 2 дугаар хорооноос иргэдэд үйлчилнэ.
• 1 дүгээр хорооны иргэдэд зориулан 64-92 УНВ улсын дугаартай “Альфард” тээврийн хэрэгсэл тухайн хорооны автобусны буудлаас иргэдийг төмөр замын гарам хүргэж үйлчилнэ.
Иргэд та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо засвар, үйлчилгээний ажилтай холбоотой хөдөлгөөний түр хязгаарлалт, зохицуулалтыг анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээнд дээрх зохицуулалтын дагуу үйлчлүүлнэ үү.
Та бүхнийг дээрх мэдээллийг анхаарч, замын хөдөлгөөнд хүлээцтэй, болгоомжтой оролцохыг хүсье.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбогдох утас: 89126255