
🟣Банкны төлбөр барагдуулах газраас иргэд, олон нийтэд хүүхдийн тэтгэлгийн төлбөр тооцоололтой холбоотой мэдээлэл хүргэх зорилгоор Үндэсний статистикийн хорооноос жил бүр шинэчлэн тогтоодог хүн амын амьжиргааны доод түвшний 2017–2026 оны мэдээллийг танилцуулж байна.
Хүн амын амьжиргааны доод түвшин нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тооцоолоход баримтлах үндсэн үзүүлэлтүүдийн нэг бөгөөд тухайн бүс нутагт тогтоосон хэмжээ, тэжээн тэтгүүлэгчийн нас, шүүхийн шийдвэрт заасан нөхцөлөөс хамааран тэтгэлгийн төлбөрийг тооцдог.
⚖️Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг дараах хэмжээгээр тогтоодог. Үүнд:
✅ 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшний 50 хувиар;
✅ 11–16 насны хүүхэд, суралцаж байгаа бол 18 нас хүртэлх хүүхэд, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг гаргуулна.
Тухайлбал, 2026 онд Улаанбаатар хотын хүн амын амьжиргааны доод түвшинг 543,700 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнээс тооцоход 11 хүртэлх насны хүүхдийн сарын тэтгэлэг 271,850 төгрөг, 11 ба түүнээс дээш насны хүүхдийн сарын тэтгэлэг 543,700 төгрөг байна.
🟣Банкны төлбөр барагдуулах газар нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гүйцэтгэх баримт бичигт заасан нөхцөл, жил бүр шинэчлэн тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшин, тэжээн тэтгүүлэгчийн нас болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төлбөрийн тооцооллыг хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
📌Хүүхдийн тэтгэлэг төлөгч иргэд тэтгэлгийн хэмжээнд жил бүр өөрчлөлт орж болохыг анхаарч, шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлэх шаардлагатай.
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БОЛ ХҮҮХДИЙН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН ЭРХ ЮМ.
БАНКНЫ ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГАЗАР
🌐 www.gov.mn/org/btbg
#БТБГ
#хүүхдийнтэтгэлэг
#АДТүвшин