
Казах шувуулахуйн ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Бүргэдийн баяр арга хэмжээ дөрөв дэх жилдээ Шар нуурын орчим дахь Хойлог толгой хэмээх газарт зохион байгуулагдлаа.
Тухайн арга хэмжээ нь Казах түмний бүргэдээр ан хийх эртний уламжлал, өв соёлыг сэргээн хөгжүүлэх, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Бүргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээ нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны арга хэмжээний албан ёсны хуанлид тусгагдсан байна.