Аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатын ивээл дор “Явуулын эмнэлэг”-ийн үзлэг, оношилгоо Жаргалан сумд зохион байгуулагдана.
📅 2026 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд
🏥 Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нартай хамтарсан баг Жаргалан сумын иргэдэд 12 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийхээр ажиллана.
🔹 Өвчлөлийг эрт илрүүлэх
🔹 Өвчнөөс урьдчилан сэргийлэх
🔹 Мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө авах боломжтой.
📢 Жаргалан сумын иргэд та бүхнийг үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
АЛТАЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ