
✅Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10374 дүгээр шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Б.Б-гээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Г.А-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 6 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Б -гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21004 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Б-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.