
2026 оны намрын "МОД ТАРИХ ӨДРҮҮД"-ийн нээлт 2026 оны 10 дугаар сарын 10-ны 09:00 цагт Солонго хорооллын ногоон төгөлд зохион байгуулагдана.
Нээлтийн үеэр Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, Сум дундын ойн анги болон аймгийн Байгаль орчны газраас мод тарьж, ургуулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө.
Алтайчууд Та бүхнийг мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх үйлсэд нэгдэж, нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
НОГООН АЛТАЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!