
Тус тэмцээнд бүсүүдээс шалгарсан 10 багийн 150 гаруй ахмад тамирчин оролцож, спортын авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний зорилго нь ахмад настнуудын эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэж байна. Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран нээж, ахмад тамирчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, тэмцээнд нь амжилт хүслээ.