
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэн ажиллахад анхаарах тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/175, А/176 дугаар тушаалын хэрэгжилт, орон нутагт эрсдэлийн хяналтын хороо байгуулан, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын хуудас ашиглах зааварчилгаа танилцуулах, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэвтрүүлсэн байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, байгууллагын эрсдэлийн хяналтын хорооны мэдээллийг inclusivedata.mn систем бүртгэх арга зүйг танилцуулах зорилгоор цахим хурал хийв.
Хуралд сумдын Засаг дарга, эрсдэлийн хяналтын хорооны дарга, гишүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн эрхлэгч, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, байгууллагын эрсдэлийн хяналтын хорооны дарга, гишүүд оролцлоо.