
Эрдэм мэдлэгийн замыг гэрэлтүүлж, хүүхэд бүрийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж яваа багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ баярыг хүндэтгэн тэмдэглэлээ.
Багш нарын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр боловсролын салбарын багш, ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэм багш, ажилтнууддаа шагнал гардууллаа.
Эрдэм номын их үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтнууддаа Багш нарын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье