.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 180 дугаар зарлигаар Булган аймгийн салбар бүрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын “Гавьяат” цол хүртээлээ.
“Хүний гавьяат эмч” цолоор
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн их эмч, клиникийн профессор Чойсүрэнгийн Шижирбаатар шагнагдлаа.
“Гавьяат багш” цолоор
Булган аймгийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш Намдаваагийн Дагвадорж, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зөвлөх багш Рэнцэндоржийн Батхишиг нар шагнагдлаа.
Эрүүл мэнд, боловсролын салбарт олон жилийн хөдөлмөр, мэдлэг, ур чадвараа зориулсан эрхмүүд төрийн өндөр үнэлгээ болох “Гавьяат” цолоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.
Тэдний баярт мөчийг нутгийн зон олон, Булган нутгийн хөдөлмөрч түмэн хамтдаа хуваалцаж, шинэхэн гавьяатнууддаа халуун баяр хүргэлээ.
Шинэхэн гавьяатнууддаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин амжилтыг хүсэн ерөөе.