Үзлэгт 3 хоногийн хугацаанд нийт 154 хүн хамрагдсанаас малчин 37, төрийн албан хаагч 63, тэтгэврийн 38, группийн 2, бусад 16 хүн , эрүүл мэндийн даатгалаа төлсөн хүн 154 буюу 100% даатгалаа төлсөн байна.
Явуулын эмнэлгийн үзлэгт хамрагдсан иргэдийн дунд хоол боловсруулах замын 34, зүрх судасны тогтолцооны 50, бөөр, шээс ялгаруулах тогтолцооны 32, амьсгалын замын 18 эмгэг бүртгэгдэж шинэ өвчлөл 6 оношлогдон лавлагаа шатлалд 16 хүнийг илгээлээ.
Мөн хоргүй үүсгэвэр 114, хорт хавдрын сэжигтэй (үүсгэвэр, урьдал) тохиолдол оношлогдсонгүй.
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдсан Алтай сумын нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн энэ хугацаанд биднийг халуун дотноор угтан авч, ажиллах тав тухтай нөхцөлөөр ханган, амт чанартай хоолоор сэтгэл гарган үйлчилсэн Алтай сумын Б.Маралмаа даргатай Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.
Дараагийн явуулын эмнэлгийн үзлэг 2026 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрийг дуустал Шарга сумд үргэлжилнэ.
АЛТАЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ