
"Айчи-Нагояа 2026" Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ-ын бөх Со-Ён Пакийг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Энэ барилдаанд Б.Отгонтуяа өрсөлдөгчөө 7:0-ээр илүүрхсэн бөгөөд Азийн наадамд оролцож буй Монголын сонгомол, чөлөөт бөхийн баг, тамирчдын дөрөв дэх медалийн эзэн болсон юм.
Гэрэл зургийг: Ч.Ганболд (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)