
Өргөн сумын Засаг даргын 2026оны А/121 дүгээр захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт эзэмшүүлэх дахин дуудлага худалдааг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цагт Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газрын байранд танхимаар зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн битүүмжилсэн хайрцгаар Өргөн сумын Засаг даргын тамгын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30 минутад хаагдана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. 2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. 3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого” дансанд байршуулна
4. 4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. 5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. 6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг- itax.mta.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэж төлөх / Хураамжийн төрөл-39, Төрлийн задаргаа-39.1.6/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn сайт, Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын цахим сайт, фейсбүүк хуудас, Дорноговь аймгийн DSB телевиз болон 99825191 утсаар лавлана уу.