
Өдөрлөгийг аймгийн нийгмийн салбарын төслийн удирдагч Э.Энхнаран нээж үг хэллээ. Тэрээр иргэдэд ажлын байрны мэдээллийг шууд хүргэх, ажил олгогч болон ажил хайгч иргэдийг холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь өдөрлөгийн гол зорилго гэдгийг онцоллоо.
Өдөрлөгт ирсэн иргэд дараах үйлчилгээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой:
✅ Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл
✅ Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл
✅ Сул чөлөөтэй ажлын байрны танилцуулга
✅ Ажилд зуучлах үйлчилгээ
✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл
✅ Нийгмийн халамжийн үйлчилгээний танилцуулга, зөвлөгөө, мэдээлэл
✅ "Ахмадаа хүндэлье" арга хэмжээ
Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагууд өдөрлөгт оролцож, сул ажлын байраа танилцуулан ажил хайгч иргэдтэй шууд уулзаж байна.
👉 Ажил хайж буй иргэд та бүхэн 15:00 цагаас өмнө Спорт цогцолборт ирж, өөрт тохирох ажлын байраа олоорой.