
👵👴 Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмадын баярыг тохиолдуулан дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх “Эрүүл, идэвхтэй насжилт” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт дүүргийн 260 гаруй ахмад настан хүрэлцэн ирж, баяр хөөр, дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 🤗
💐 Ахмад буурлууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл өргөж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд сэтгэл тэнүүн, амар амгалан амьдрахыг хүсэн ерөөе
✨ Ахмад үеийнхнийхээ хөдөлмөр, амьдралын арвин туршлага, үнэт сургаал нь бидний өнөөдрийн амьдралын үнэт өв билээ.
❤️#АхмадынБаяр
#ЭрүүлИдэвхтэйНасжилт
#БагахангайДүүрэг
#АхмадҮеБиднийБахархал