
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2026 оны 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” Үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Дүүргийн Засаг даргын 2026 оны А/201 дүгээр захирамжаар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” арга хэмжээг дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан ба тус ажлын хэсэг өнөөдөр хуралдав.
✅Хуралдаанаар:
📌Хүүхдүүдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2026 оны 03 дугаар тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны А/175 дугаар тушаал;
📌Хүүхдийн төлөө За бол заавал хийе” арга хэмжээг дүүрэгт зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төсөл; Эрсдэлийн үнэлгээ хийх заавар, аргачлал,
📌Эрсдэлийн хяналтын хороо байгуулах асуудлыг хэлэлцэв.
📌Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Х.Цогцэцэг "Хүүхдийн төлөө За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхэд сөргөөр нөлөөлж буй бүх төрлийн эрсдэлийг илрүүлэх, арилгах, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тухай бүр тайлан мэдээллийг ирүүлж, салбар дундын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.