
Баянгол дүүргийн ЗДТГ-аас Олон улсын Ахмадын өдрийг угтан “Ахмадаа хүндэтгэе” гурван үеийн уулзалт арга хэмжээг дүүргийн 1-34 хороонд бүсчилсэн байдлаар зохион байгуулж дууслаа. Олон улсын Ахмадын өдөр буюу өчигдөр зохион байгуулсан уулзалтад "Хороолол бүс"-ийн хороодын алба хаагчид оролцсон бөгөөд тодруулбал, ЗДТГ-т олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл, ТЗУХ-ийн дарга Г.Батсүрэн, алба, хэлтсийн мэргэжилтнүүд мөн 7, 8, 13, 14, 15, 31, 32-р хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцсон юм.
Энэхүү уулзалтын зорилго нь төрийн албанд ажиллаж буй залуус болон дунд үеийн алба хаагчдад ахмад үеийнхний үнэт зөвлөгөө, туршлагыг хуваалцах, үе хоорондын харилцаа, эргэх холбоог бий болгоход чиглэсэн юм