
Г.НАРАНЦЭЦЭГ АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн спортын зуны наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж, тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдан вазари үнэлгээгээр ялж, Азийн наадмын хүрэл медаль хүртэв.
Фото: Ч.Ганбат
#AichiNagoya2026
#TeamMongolia
#MNOC