
Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар Галуут сумын Мандал багийн бага сургуулийг Галуут сумын ерөнхий боловсролын сургуультай нэгтгэх тухай асуудлыг төлөөлөгчид авч хэлэлцэв.
Тус сургуульд өнөөдрийн байдлаар 4 хүүхэд суралцаж буй бөгөөд Боловсролын яамнаас өгсөн чиглэлийн дагуу сумын сургуультай нэгтгэх асуудлыг аймгийн Боловсролын газраас оруулж ирсэн юм.
Төлөөлөгчид болон сум орон нутгийн удирдлагаас гарсан саналыг үндэслэн энэ жилийг дуустал /2026 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд / суралцах хүүхдийн тоог нэмэгдүүлж, багш ажилчдын хүрэлцээ хангамжийг жигдрүүлэх хугацаат үүрэг даалгаврыг холбогдох талуудад өгөв.
Хугацаат үүрэг биелээгүй нөхцөлд сумын сургуультай нэгтгэх асуудлыг аймгийн ИТХ-аар дахин хэлэлцэхээр болов