
Та төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд итгэдэг үү?
Хаалттай, тодорхойгүй байдал нь шударга бус үйлдэл, үл итгэх хандлагыг нэмэгдүүлдэг. Та төрийн байгууллагын бодлого, шийдвэр, үйл ажиллагаатай танилцах эрхтэй.
📌 Авлигын эсрэг хуулийн 6.1.5:
"Тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд ИЛ ТОД байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах ёстой."
Төрийн аль ч байгууллага зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах, бүртгэх үйл явцаа иргэдэд нээлттэй, ойлгомжтой байлгах нь тэдний Хуулиар заасан ҮҮРЭГ юм. Харин үүнийг нээлттэй байлгахыг шаардах нь иргэн ТАНЫ ЭРХ.
**Ил тод байдал бол шударга ёсны хамгийн том хамгаалалт.**
Иргэд бид мэдээлэл шаардахгүй, "мэдэх эрхтэй"-гээ мэдэхгүй өнгөрөх тусам шударга бус байдал цэцэглэсээр байна. Дараагийн удаа тодорхойгүй журамтай тулгарвал **"Энэ журмаа олон нийтэд нээлттэй байршуулж, танилцах боломжоор хангана уу!"** гэж шаардаж хэвшье.
Шударга нийгмийг хамтдаа бүтээе - #АвлигыгҮГҮЙсгэя