
✅Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1535 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Д.О-гоос 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж А.О-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.О нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 3 жил 5 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Д.О-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20519 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.О-г 15 хоногийн хугацаагаар баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.