
Монгол Улсад нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, бүтэлттэй төрсөн нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Монголын Перинатологийн Нийгэмлэг, Японы перинатал ба нярайн анагаах ухааны холбооны харьяа Япон Улсын Нярайн зүрх-уушгины амилуулах тусламжийн хороо (NCPR)-ны сургагч багш нартай хамтран “Нярайн сэхээн амьдруулах тусламж” сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, бүсийн аймгуудаас сонгогдсон нярай, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг тус бүрээс нярайн зүрх-уушгины амилуулах тусламжийн мастер сургагч багш нарыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг Японы Нярайн зүрх-уушгины амилуулах тусламжийн хорооны сургагч багш нар болон Монголын перинатологийн нийгэмлэгийн үндсэн сургагч багш нар удирдан явуулж байна.
Энэхүү сургалтын үр дүнд баруун бүсийн эмнэлгүүдэд нярайн сэхээн амьдруулах чадвар бүхий мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэж, бүтэлттэй төрсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.