
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв болон “Эмпайр” шүдний эмнэлгийн хамтарсан баг 2026 оны наймдугаар сарын 7–14-ний өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллалаа. Хамтарсан багийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн зөвлөх мэс заслын эмч Г.Аянга ахлан ажиллав.
Хамтарсан багийн бүрэлдэхүүнд
🔹 Г. Аянга – Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ-ийн зөвлөх мэс заслын эмч
🔹 Ж. Эрдэнэцогт – Анагаах ухааны доктор, ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ-ийн эрхлэгч, мэс заслын эмч
🔹 Б.с Булган – ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ-ийн хэл яриа заслын эмч
🔹 Б. Алтангэрэл – ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ-ийн мэс заслын эмч
🔹 Б. Долгорсүрэн – ЭХЭМҮТ-ийн МХНТ-ийн мэдээгүйжүүлэгч эмч
🔹 Л. Батчимэг – ЭХЭМҮТ-ийн МХНТ-ийн хагалгааны сувилагч
🔹 Л. Отгонжаргал – ЭХЭМҮТ-ийн МХНТ-ийн унтуулгын сувилагч
🔹 Д. Цэндсүрэн – ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ-ийн зөвлөх сувилагч
🔹 Т. Уянга – Анагаах ухааны магистр, НШЭНЭСТ-ийн эрүү нүүрний гажиг заслын тэргүүлэх зэрэгтэй эмч
🔹 Э. Лхагважав – НШЭНЭСТ-ийн шүдний техникч
🔹 Б. Үнэнхүслэн – НШЭНЭСТ-ийн шүдний эмч
🔹 Э. Батамгалан – “Эмпайр” шүдний эмнэлгийн шүдний эмч
Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвөөс:
🔸 Н. Бямбаа – Анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эрүү нүүрний мэс заслын эмч
🔸 Х. Хишигтөгөлдөр – Эрүү нүүрний мэс заслын эмч
🔸 П. Өсөхбаяр – Согог заслын эмч
🔸 Б. Эрдэнэсувд – Нүүр амны их эмч
🔸 Л. Сосорбарам – Анагаах ухааны магистр, зөвлөх зэрэгтэй Гэмтэл, чих хамар хоолой, эрүү нүүрний тасгийн ахлах сувилагч
🔸 А. Отгонбулаг – Туслах сувилагч болон гэмтэл, чих хамар хоолой, эрүү нүүрний мэс заслын сувилагч нар хамтран ажиллалаа.
Ажилласан хугацаанд:
✅ Эрүү нүүрний мэс заслын нийт 30 хагалгаа хийв.
✅ Ерөнхий мэдээгүйжүүлэгтэй 28, хэсгийн мэдээ алдуулалттай 4 хагалгаа хийв.
✅ Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн 20 хагалгаа хийв.
✅ Уйланхай, саатсан шүд, хэл болон уруулын хөвч, эдийн шинжилгээ авах зэрэг бусад төрлийн 14 хагалгаа, ажилбар хийв.
✅ Хэл яриа заслын үзлэгт 70 хүүхэд хамруулж, хэл заслын эмчилгээ, дасгалыг 62 удаа хийв.
✅ Эрүү нүүрний гажиг заслын үзлэгт 64 хүүхэд хамруулж, 14 хүүхдэд гажиг заслын зэмсэг хийв.
Мөн хамтарсан баг орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдэвт 1.5 багц цагийн сургалт зохион байгуулж, онол, практикийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон эрүү нүүрний бусад эмгэгтэй хүүхдүүд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламжийг орон нутагтаа авах боломжийг нэмэгдүүлж, баруун бүсийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Ховд аймгийн иргэд, хүүхдүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцан ажилласан хамтарсан багийн нийт эмч, сувилагч, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.