
Дундговь Зоонозын Өвчин Судлалын Төв
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2026 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хулд, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр сумдын байгалийн голомтын хяналт шинжилгээг гүйцэтгэлээ.
Байгалийн голомтын хяналт шинжилгээгээр 10 цэгт газраас 50 хөрсний шинжилгээ авч, лабораторид хүргүүлэв. Мөн голомтын ойролцоох айл өрх, иргэдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, гарын авлага тараасан байна.
Энэхүү хяналт шинжилгээ нь байгалийн голомтын идэвхийг тодорхойлох, ард иргэдийг боом өвчний халдвараас сэргийлэх, нян илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой ажил юм.